P2, P3 мэдээлэл
Клубын нисэгчийн сургалт
Нислэгийн цаг уур, аеродинамик, нислэгийн дүрэм, газрын бэлтгэл хурд нэмэх хасах, биеийн жин шилжүүлэх болон жолоодлого 180, 360 градус дотрох жолоодлого, soaring буюу халин нисэх хичээлүүдийг онол болон дадлага дээр суурилсан хичээлүүдийг үзэж, шалгалт өгөх гм. Сул салхитай, тогтвортой цаг ууртай нөхцөлд өөрөө хөөрөх талбайгаас хөөрч, өөрийн багшийн зааварчилгагүйгээр аюлгүй газардаж сурсан байх. Хамгийн багадаа 10өдрийн сургалтыг гэрчилгээжсэн зааварлагч багшаар заалгаж багадаа 10 удаагийн өндрийн нислэгийг инструкторын хараа хяналтан доор богино долгионы радио холбооны тусламжтайгаар аюулгүй ниссэн байх. (Өндрийн нислэг хийхэд эрчилгээжсэн нөөц шүхэртэй байх)


