• Skip to primary navigation
  • Skip to main content
  • Skip to footer

+976 88012123

info@paragliding.mn

  • Facebook
  • Instagram
  • Vimeo
Paragliding Club Mongolia Website Logo

Paragliding Club Mongolia

TАНДЕМ Нислэг

  • Нүүр
  • Тандэм Нислэг
  • Сургалт
  • Shop
  • Холбоо барих
  • en_US
Захиалах

Түгээмэл асуулт

Here you can find frequently asked questions.

ТАНДЕМ НИСЛЭГ гэж юу бэ?

Tandem- хоёр  хүнд зориулсан, хоёр хүний суудалтай гэсэн утгатай ба та 2 хүний зориулалтын далавч болон нислэгийн төхөөрөмжөөр мэргэжлийн нисэгчийн урд зорчигч болон сууж, шувуу мэт нисэх эрх чөлөөг олгодог. Тандем нислэгээр нисэхэд ямар ч туршлага хэрэггүй бөгөөд манайхаар үйлчлүүлж буй хүмүүсийн 99,9% нь анх удаагаа нисэж үзэхээр зорин ирдэг. Та яг одоо Нислэг Захиалах хэсэгрүү шилжиж  тандем нислэг захиалаарай.

БИ ЯМАР ХУВЦАС ӨМСӨХ ЁСТОЙ ВЭ?
Тухай өдрийн цаг агаарт тохирсон, биед эвтэйхэн чөлөөт, урт өмд, цамц, бээлий, спорт гутал өмсөх нь тохиромжтой. Богино өмд, цамц, өндөр өсгийтэй гутал өмсөхгүй байхыг анхаараарай.
ЖИНГИЙН ХЯЗГААР БОЛОН ХОРИГЛОХ ЗҮЙЛС?
Таны биеийн жин 30-100кг хооронд байх ёстой. Бие давхар(жирэмсэн) болон согтууруулах ундаа, сэтгэцэд хөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, сүүлийн 6сарын дотор тулгуур эрхтний ямар нэгэн бэртэлтэй хүн нисэхийг хориглоно.
НИСЛЭГ ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?
There are different packages each with a different flight length. Please visit our Tandem Flight Page to see all of your options.
НИСЭХЭД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ УЛИРАЛ?
Манайх жилийн 4 улирал нислэг үйлддэг бөгөөд нислэгийн тохиромжтой улирал гэхээсээ илүүтэйгээр нислэгийн тохиромжтой Цаг- Уур (Condition) чухал байдаг.
НАСНЫ ХЯЗГААР БАЙДАГ УУ?
Тандем нислэгээр нисэхэд насны хязгаар байхгүй бөгөөд 18аас доош насны хүүхэд зөвхөн эцэг эхийн хамт ирсэн тохиолдолд нисэх боложтой.
ПАРАГЛАЙДИНГ АЮУЛТАЙ ЮУ?
Олон улсын статистик тоогоор параглайдингийн спорт нь машин барих юмуу морь унахаас аюул багатай байдаг. Манай нисэгчид олон жилийн туршлагатай ба нислэгийн төхөөрөмжүүд маань аюулгүй байдлыг бүрэн хангасан, байнга шалгаж шинэчилж байдаг төдийгүй нислэгийн хамгийн тохиромжтой цаг уурыг сонгож, аюулгүй нислэг үйлдэх нь бидний эрхэм зорилго.
КАМЕР АВЧРАХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?
Яагаад болохгүй гэж, та өөрийн Gopro болон камераа авчирч зураг авч болох ба таны нисэгч GoPro камераар нислэгийн бичлэг хийж нислэгийн дараа данд өгөх боложтой.
ЗАХИАЛГА ЦУЦЛАЛТ БОЛОН ТӨЛБӨРИЙН БУЦААЛТЫН ЖУРАМ

Цаг агаараас шалтгаалж таны захиалга цуцлагдвал танруу мессэжээр мэдэгдэх бөгөөд ажлын 2-3 өдрийн дотор таны урьдчилгаа төлбөрийг буцааж таны дансруу шилжүүлнэ эсвэл дараагийн тохиромжтой өдрийг танд санал болгоно. Та нислэгийн захиалсан цагаа цуцлахыг хүвэл нислэг болох өдрөөс доод талдаа 1 өдөр буюу 24 цагийн өмнө мэдэгдсэн байх ёстой. 24 цагаас дотогш хугацаанд захиалгыг цуцлах болон хойшлуулах боломжгүй ба нислэгийн цагтаа ирээгүй тохиолдлуудад урьдчилгаа 50% төлбөр буцаан олгогдохгүйг анхаар!!! Үлдэгдэл төлбөрийг нисэхийн өмнө 100% төлж барагдуулсан байх. 

ЦАГ АГААР ЧУХАЛ УУ?
Тиймээ, параглайдинг болон чөлөөт нислэг нь цаг агаараас маш их хамааралтай юм. Бид нислэгийн аюулгүй ажиллагааг өндөрт авч үздэг ба цаг агаарын тохиромжтой нөхцөлд нислэг үйлддэг бөгөөд цаг агаараас шалтгаалж таны нислэгийн цаг цуцлагдахаар бол бухимдах хэрэггүй юм, учир нь таны аюулгүй бидний эрхэм зорилго юм.
Person holding box with ribbon Photo by freestocks on Unsplash
Нислэгийн бэлгийн карт

Хайртай хүмүүстээ тэмдэглэлт өдрөөр нь шувуу мэт нисэх чөлөөт нислэгийн эрхийн карт бэлэглээрэй. Нислэг бэлэглэх нь хамгийн онцгой хэзээ ч мартагдахааргүй бэлэг байх болно

Нислэг бэлэглээрэй

Footer

Монгол параглайдинг клуб ТББ

+976-8801-2123

info@paragliding.mn

Монгол
Монгол English
Paragliding Club Mongolia Website Logo
  • Facebook
  • Instagram
  • Vimeo
  • Бидний тухай
  • Түгээмэл асуулт
  • Гэрчлэл
  • Холбоо барих
  • Мэдээ
  • Эвэнт + Тэмцээн
  • Privacy Policy

Copyright © 2023 Paragliding Club Mongolia. Website by: Spring Rain Design. All rights reserved. Return to top