МОНГОЛ ПАРАГЛАЙДИНГ КЛУБ ТББ нь 2014 онд байгуулагдсан ба 2025 онд “БОЛД ПАРАГЛАЙДЕРС“ ХХК болж, Монголдоо параглайдингийн спортыг хөгжилүүлэх үйлсэд томоохон амбицтай үлгэр дуурайлал үзүүлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй анхны байгууллага юм. Бид 12+ жилийн хугацаанд гадаад, дотоодын +4000 хүнийг зорчигчтой нислэгээр нисгэж, +60 хүнийг параглайдингийн анхан-ахисан шат, SIV сургалтандуудыг зохион хамруулсанаас параглайдингийн цэгт онолтын төрлөөр 2018, 2019, 2020, 2021, 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн, Cross Country- холын зайн уралдаан төлөөр Монголдоо анхны Fly Chinggis XC CUP 2023, 2024 тэмцээнүүдийн амжилтай зохион байгуулаад байна. Азийн наадам, тив дэлхийн аварга, цомын тэмцээнүүдэд цэгт онож буух болон кросс кантри буюу холын зайн уралдааний төрлүүдээр улсаа төлөөлөн амжилттай оролцсон шилдэг нисэгчид, шүүгчид манай клубээс төрөн гарч буйг дуулгахад таатай байна. Та гайхалтай спортоор хичээллэх бидэнтэй нэгдэж шувуу мэт нисч сурахад тань бид баяртайгаар туслахад бэлэн байна.

Бидний үндсэн зорилго
Параглайдингийн спортыг таниулах, сурталчлах, сургалт явуулах, улс болон тив дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах, шигшээ баг, тамирчдыг бэлдэх, олон улсын тэмцээн уралдаанд илгээх, Дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн чанартай чөлөөт нислэгийн тоног төхөөрөмжийн Монголдоо нийлүүлэх, борлуулах. Параглайдингийн спортыг аялал жуулчлалын ШИЛДЭГ бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, аюулгүй нислэгийг уриагаа болгон ажиллаж байна.
Paragliding Expeditions
We arrange paragliding expeditions, hike and fly tour, horse ride and fly tours, and paragliding assistance for visitors to Mongolia through our sister company Expat Adventure Travel. For more information, contact us.